Компанийн
нийгмийн хариуцлагын хүрээнд Цасода Пластик ХХК засаглалын оновчтой хэлбэрийг нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэн, нийгмийн сайн сайхан, хөгжил дэвшилд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж, үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьдог.
Компанийн
олон нийттэй харилцах болон нийгмийн хариуцлагын бодлогын дагуу нийгэм, хүний хөгжилд чиглэсэн, судалгаанд суурилсан, олон талт, шат дараалсан дараахь хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
- Эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаагаа холбогдох хууль тогтоомжинд нийцүүлэн, бизнесийн ёс зүйг сахин ажиллах
- Үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод явуулах
- Олон нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалах
- Байгал орчныг хамгаалах
- Нийгмийн халамж үзүүлэх
- Ажилтнуудынхаа өмнө дээд зэргийн нийгмийн хариуцлагтай байж, ажлын нөхцөл байдлыг тасралтгүй сайжруулах
- Үндэсний соёл урлагийг хүндэтгэн, дэмжих
- Боловсрол эрүүл мэндийг дэмжих
- Үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн байгууллага, иргэдийг дэмжих
- Харилцагч түншүүдтэйгээ эрх тэгш харилцаа тогтоох