ЦАСОДА ПЛАСТИК - Уул уурхайн хангамж, үйлдвэрлэл

Нийгмийн хариуцлага

Манай
компани нийгмийн хариуцлагын хүрээнд Хан-Уул дүүргийн 13-р хороо, Туул тосгон Захирагчийн ажлын албаны ажилчдын дунд компьютер техник хэрэгсэл хангалтгүй байгаа байдалд тодорхой хэмжээний дэмжлэг өгөх зорилгоор 2 ширхэг иж бүрэн компьютер хүлээлгэн өглөө.

Мод тарих ѳдрѳѳр 200-аад мод бут тарьлаа

Бид
мод тарих үндэсний ѳдрѳѳр хайлаас, монос, нарс, алимны мод, голт бор, ѳрѳл, шинэс, тэхийн шээг зэрэг 200-аад мод бутны суулгац тарьлаа. Мод зѳвхѳн тарихаас гадна арчилж ургуулах нь чухал тул хашаа хамгаалалт, байнгын усалгааг шийдэж ѳглѳѳ.

IMG_2888 IMG_2883 IMG_2913 IMG_2886

“ТӨРИЙН ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТ БА НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА-2017” сэдэвт ѳдѳрлѳгт оролцов

“ТӨРИЙН ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТ БА НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА-2017” сэдэвт ѳдѳрлѳгт оролцов

Манай
компани 4-р сарын 7, 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх “Тэнгэр плаза” төвд “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” сэдэвт өдөрлөгт бүтээгдэхүүнийхээ дээжээр амжилтай оролцлоо.

Энэхүү ѳдѳрлѳгийг МУ-ын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, ХХААҮЯ, ЭХЯ, ЗТХЯ, БХБЯ, МҮОНРТ, Компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс хамтран төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах, импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, хамтарч ажиллах нөхцлийг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх замаар эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах ажил хэрэгч хамтын ажиллагааг өрнүүлэх зорилготой зохион байгууллаа.

20170407_115205 20170408_103401

Онцгой байдлын үеийн нүүлгэн шилжүүлэх дадлагажуулах сургалт

fire-drill

2016 оны 10 сарын 7-нд Онцгой байдлын үеийн нүүлгэн шилжүүлэх дадлагажуулах сургалтыг үйлдвэрийн байр, оффист амжилтай зохион байгууллаа. Багийн ахлагч, хэсгийн ахлагч нар, галын идэвхтэнүүд болон бүх ажилчид идэвхтэй, хариуцлагатай оролцож онцгой байдлын үеийн нүүлгэн шилжүүлэлтийг амжилттай гүйцэтгэлээ.

Алтан намар - Урлаг спортын арга хэмжээ

by admin

Цасода
Пластик компанийн хамт олон ээлжит намрын урлаг спортын арга хэмжээг 9 сарын 24-ны ѳдѳр Наранбулаг амралтын газар зохион байгууллаа. Манай хамт олон АХА тэмцээн, олс таталтын тэмцээн, дуу хуур, бүжиг наадамтай нэг ѳдрийг хѳгжилтэй, хѳѳртэй, спортлог ѳнгѳрүүллээ.

20160924_110047

Олс таталтын тэмцээн

20160924_161157

Асуулт хариултын АХА тэмцээн

20160924_122819