ЦАСОДА ПЛАСТИК - Уул уурхайн хангамж, үйлдвэрлэл

Мод тарих ѳдрѳѳр 200-аад мод бут тарьлаа

Бид
мод тарих үндэсний ѳдрѳѳр хайлаас, монос, нарс, алимны мод, голт бор, ѳрѳл, шинэс, тэхийн шээг зэрэг 200-аад мод бутны суулгац тарьлаа. Мод зѳвхѳн тарихаас гадна арчилж ургуулах нь чухал тул хашаа хамгаалалт, байнгын усалгааг шийдэж ѳглѳѳ.

IMG_2888 IMG_2883 IMG_2913 IMG_2886

“ТӨРИЙН ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТ БА НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА-2017” сэдэвт ѳдѳрлѳгт оролцов

“ТӨРИЙН ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТ БА НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА-2017” сэдэвт ѳдѳрлѳгт оролцов

Манай
компани 4-р сарын 7, 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх “Тэнгэр плаза” төвд “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” сэдэвт өдөрлөгт бүтээгдэхүүнийхээ дээжээр амжилтай оролцлоо.

Энэхүү ѳдѳрлѳгийг МУ-ын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, ХХААҮЯ, ЭХЯ, ЗТХЯ, БХБЯ, МҮОНРТ, Компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс хамтран төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах, импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, хамтарч ажиллах нөхцлийг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх замаар эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах ажил хэрэгч хамтын ажиллагааг өрнүүлэх зорилготой зохион байгууллаа.

20170407_115205 20170408_103401

ERP-Нѳѳцийн удирдлагын систем

erp system

Компанийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, нѳѳцийн ашиглалтыг сайжруулах ажлын хүрээнд нѳѳцийн удирдлагын программ буюу ERP-Enterprise Resource Planning системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү систем нь

  • Санхүү бүртгэл
  • Хүний нѳѳц
  • Борлуулалт
  • Захиргаа
  • ЭМААБО
  • Чанарын удирдлага
  • Туслан гүйцэтгэгчийн бүртгэл зэрэг хэсгүүдээс бүрдэнэ.