“ТӨРИЙН ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТ БА НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА-2017” сэдэвт ѳдѳрлѳгт оролцов

Манай компани 4-р сарын 7, 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх “Тэнгэр плаза” төвд “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” сэдэвт өдөрлөгт бүтээгдэхүүнийхээ дээжээр амжилтай оролцлоо.
Энэхүү ѳдѳрлѳгийг МУ-ын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, ХХААҮЯ, ЭХЯ, ЗТХЯ, БХБЯ, МҮОНРТ, Компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс хамтран төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах, импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, хамтарч ажиллах нөхцлийг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх замаар эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах ажил хэрэгч хамтын ажиллагааг өрнүүлэх зорилготой зохион байгууллаа.