ЦАСОДА ПЛАСТИК - Уул уурхайн хангамж, үйлдвэрлэл

Эрхэм
хүндэт харилцагч, хэрэглэгч та бүгдэд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэж мэндчилж байна.

Манай компани 2007 онд байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн тэр цагаас хойш 9 жил ѳнгѳрсѳн байна. Энэ хугацаанд бид эх орныхоо хѳгжил цэцэглэлтэд ѳѳрсдийн хувь нэмэрээ оруулан, ажлын байрыг тогтмол нэмэгдүүлэн, импортын уутны хэрэглээг бууруулан, нэмүү ѳртѳг шингэсэн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэн ажиллаж, арвин их туршлага хуримтлуулсан байна. Бид ѳѳрийн хуримтлагдсан туршлага, туршлагатай боловсон хүчин, байнгын худалдан авагчидад тулгуурлан полипропилен мѳхлѳгѳѳр утас ээрэх, даавуу нэхэх дамжлагыг оруулж ирж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг 4-5 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тѳсѳл хэрэгжсэнээр хѳнгѳн үйлдвэрлэлийн салбарт дэлхийн жишигт нийцсэн үйлдвэрлэлийн иж бүрэн цогцолбор ашиглалтанд орох болно.

Цасода Пластик ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдсаныхаа 10 жилийн ойг тэмдэглэх болно. Бидний энэ хугацаанд хүрсэн ололт амжилтыг бидэнтэй хамт байсан харилцагч байгууллагууд болон компанийн ажилчидгүйгээр тѳсѳѳлѳх аргагүй юм.

Та бүхний дэмжлэг туслалцаанд талархал дэвшүүлэхийн ялдамд манай хамт олон ойгоо ажил хѳдѳлмѳр, амжилт бүтээлээр дүүрэн угтаж, эрүүл, аюулгүй ажиллах орчныг бүрдүүлж, стандарт шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, харилцагчдынхаа сэтгэл ханамжийг үргэлж ѳндѳр ѳргѳн ажиллахаа амлаж байна.

Хүндэтгэсэн,

Гүйцэтгэх захирал

Ц. Бадарч