ЦАСОДА ПЛАСТИК - Уул уурхайн хангамж, үйлдвэрлэл

Нийгмийн хариуцлага

Манай
компани нийгмийн хариуцлагын хүрээнд Хан-Уул дүүргийн 13-р хороо, Туул тосгон Захирагчийн ажлын албаны ажилчдын дунд компьютер техник хэрэгсэл хангалтгүй байгаа байдалд тодорхой хэмжээний дэмжлэг өгөх зорилгоор 2 ширхэг иж бүрэн компьютер хүлээлгэн өглөө.

Мод тарих ѳдрѳѳр 200-аад мод бут тарьлаа

Бид
мод тарих үндэсний ѳдрѳѳр хайлаас, монос, нарс, алимны мод, голт бор, ѳрѳл, шинэс, тэхийн шээг зэрэг 200-аад мод бутны суулгац тарьлаа. Мод зѳвхѳн тарихаас гадна арчилж ургуулах нь чухал тул хашаа хамгаалалт, байнгын усалгааг шийдэж ѳглѳѳ.

IMG_2888 IMG_2883 IMG_2913 IMG_2886

Цасода Пластик ХХК-ийн олон нийттэй харилцах болон нийгмийн хариуцлагын бодлого

Компанийн
нийгмийн хариуцлагын хүрээнд Цасода Пластик ХХК засаглалын оновчтой хэлбэрийг нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэн, нийгмийн сайн сайхан, хөгжил дэвшилд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж, үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьдог.

Компанийн
олон нийттэй харилцах болон нийгмийн хариуцлагын бодлогын дагуу нийгэм, хүний хөгжилд чиглэсэн, судалгаанд суурилсан, олон талт, шат дараалсан дараахь хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

  • Эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаагаа холбогдох хууль тогтоомжинд нийцүүлэн, бизнесийн ёс зүйг сахин ажиллах
  • Үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод явуулах
  • Олон нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалах
  • Байгал орчныг хамгаалах
  • Нийгмийн халамж үзүүлэх
  • Ажилтнуудынхаа өмнө дээд зэргийн нийгмийн хариуцлагтай байж, ажлын нөхцөл байдлыг тасралтгүй сайжруулах
  • Үндэсний соёл урлагийг хүндэтгэн, дэмжих
  • Боловсрол эрүүл мэндийг дэмжих
  • Үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн байгууллага, иргэдийг дэмжих
  • Харилцагч түншүүдтэйгээ эрх тэгш харилцаа тогтоох

Бүх нийтийн их цэвэрлэгээ

Үнphoto 3дэсний их баяр наадмыг угтаж 2016 оны 06 дугаар сарын 25-нд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулсан бөгөөд “Цасода Пластик” ХХК-ийн нийт ажилтан албан хаагчид энэхүү цэвэрлэгээнд идэвхтэй оролцож эргэн тойрныхоо газрыг цэвэрлэв.