Цасода Пластик ХХК-н үйлдвэрийн шинэ байранд орлоо. Энэхүү байр нь ажилчдын ажиллах орчны эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хангасан бѳгѳѳд цахилгааны холболт, газардуулгыг чанар стандартын ѳндѳр түвшинд хийж гүйцэтгэлээ.
Цасода Пластик ХХК-ийн олон нийттэй харилцах болон нийгмийн хариуцлагын бодлого
Компанийн
нийгмийн хариуцлагын хүрээнд Цасода Пластик ХХК засаглалын оновчтой хэлбэрийг нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэн, нийгмийн сайн сайхан, хөгжил дэвшилд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж, үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьдог.
Компанийн
олон нийттэй харилцах болон нийгмийн хариуцлагын бодлогын дагуу нийгэм, хүний хөгжилд чиглэсэн, судалгаанд суурилсан, олон талт, шат дараалсан дараахь хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
- Эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаагаа холбогдох хууль тогтоомжинд нийцүүлэн, бизнесийн ёс зүйг сахин ажиллах
- Үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод явуулах
- Олон нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалах
- Байгал орчныг хамгаалах
- Нийгмийн халамж үзүүлэх
- Ажилтнуудынхаа өмнө дээд зэргийн нийгмийн хариуцлагтай байж, ажлын нөхцөл байдлыг тасралтгүй сайжруулах
- Үндэсний соёл урлагийг хүндэтгэн, дэмжих
- Боловсрол эрүүл мэндийг дэмжих
- Үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн байгууллага, иргэдийг дэмжих
- Харилцагч түншүүдтэйгээ эрх тэгш харилцаа тогтоох
Бүх нийтийн их цэвэрлэгээ
Үндэсний их баяр наадмыг угтаж 2016 оны 06 дугаар сарын 25-нд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулсан бөгөөд “Цасода Пластик” ХХК-ийн нийт ажилтан албан хаагчид энэхүү цэвэрлэгээнд идэвхтэй оролцож эргэн тойрныхоо газрыг цэвэрлэв.
ERP-Нѳѳцийн удирдлагын систем
Компанийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, нѳѳцийн ашиглалтыг сайжруулах ажлын хүрээнд нѳѳцийн удирдлагын программ буюу ERP-Enterprise Resource Planning системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү систем нь
- Санхүү бүртгэл
- Хүний нѳѳц
- Борлуулалт
- Захиргаа
- ЭМААБО
- Чанарын удирдлага
- Туслан гүйцэтгэгчийн бүртгэл зэрэг хэсгүүдээс бүрдэнэ.
Нээлттэй ажлын байр
Дараахь
ажлын байранд ажилтан авна. Үүнд:
Улаанбаатар төв салбар – Цасода Пластик ХХК
- Оёдолчин
- Туслах ажилтан
Хүний нѳѳцийн ажилтаны утас: 89151488 (ажлын цагаар)
Өмнөговь салбар – Цасода Саут Гоби ХХК
- Оёдолчин
- Туслах ажилтан
Хүний нѳѳцийн ажилтаны утас: 99601392, 88505889 (ажлын цагаар)