2016 оны 10 сарын 7-нд Онцгой байдлын үеийн нүүлгэн шилжүүлэх дадлагажуулах сургалтыг үйлдвэрийн байр, оффист амжилтай зохион байгууллаа. Багийн ахлагч, хэсгийн ахлагч нар, галын идэвхтэнүүд болон бүх ажилчид идэвхтэй, хариуцлагатай оролцож онцгой байдлын үеийн нүүлгэн шилжүүлэлтийг амжилттай гүйцэтгэлээ.
Үйлдвэрийн шинэ байранд орлоо
Цасода Пластик ХХК-н үйлдвэрийн шинэ байранд орлоо. Энэхүү байр нь ажилчдын ажиллах орчны эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хангасан бѳгѳѳд цахилгааны холболт, газардуулгыг чанар стандартын ѳндѳр түвшинд хийж гүйцэтгэлээ.
Аюулгүй ажиллагааны зорилт
Манай компани 2013 оноос хойш Оюу Толгой компанитай хамтран ажиллаж байгаа бѳгѳѳд компаний эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлого энэ хугацаанд шинэ түвшинд гарч, улам сайжирч байгаа ба ирээдүйд Оюу Толгой дээр хэрэгжиж байгаа олон улсын аюулгүй ажиллагааны стандартай ижил хэмжээний стандартыг бий болгон үйлдвэрлэлдээ нутагшуулах зорилт тавин ажиллаж байна. Оюу толгой тѳслийн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани нь олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг Оюу толгой тѳсѳл дээр нутагшуулж, аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг ба ханган нийлүүлэгч байгууллагуудын ажилчдыг өөрийн ажилчдын нэгэн адил үзэж, аюулгүй ажиллагааны ижил хэмжээний стандартыг даган мөрдөх шаардлагыг тавьдаг бѳгѳѳд энэ нь эргээд ханган нийлүүлэгчдийг сонгон шалгаруулахад харгалзан үздэг хамгийн гол шалгуурын нэг болдог. Оюу толгойн ханган нийлүүлэгч компаниудад жил бүр аудитын дүгнэлт гаргадаг бѳгѳѳд энэ жил Оюу Толгой ХХК-н хангамжийн хэлтсээс үйлдвэртэй биечлэн танилцаж дүгнэлт гаргах аудитийн баг ажиллаж “Үнэлгээнд тэнцсэн ба сайжруулах зѳвлѳмж ѳгѳгдсѳн” гэсэн дүгнэлт гаргасан болно. Бид сайжруулах зѳвлѳмжийн дагуу хийгдэх ажлын тѳлѳвлѳгѳѳ гаргаж ажиллаж байна.
Галын аюулгүй байдлын зааварчилгаа, сургалт
Компанийн онцгой байдлын үеийн тѳлѳвлѳгѳѳг хэрэгжүүлж, галын аюулгүй байдлын зааварчилгаа, гал гарсан тохиолдолд авах арга хэмжээний сургалтанд бүх ажилчид хамрагдав.